Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ


Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд голын усанд хүн живж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол Хилэнтийн гүүрний доод талд хүн живсэн гэх дуудлагыг ирүүлжээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, энэ сарын 7-ны өдрийн 08.22 цагт цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хөвсгөл аймагт усны ослын дуудлагаар нийт найман иргэний амь нас хохироод байгааг албаныхан мэдээллээ. Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.02-06.08/ нийслэлийн найман дүүрэг, 13 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлжээ. Нийт дуудлагын 92 нь объектын гал түймэр, нэг нь ой хээрийн гал түймэр, нэг газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи шуурга, нэг нь үер, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ