Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭРСҮҮ БАЙЯ: "ХАЛЗАН БҮРЭГТЭЙГ ТОЙРСОН "ХУДАЛ"...


Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй Халзан Бүрэгтэй төслийг тойрсон худал цуурхалууд гэнэт эрчимжиж эхэллээ. Тодруулбал, нийгмийн сүлжээнд “Lkhagva Dorj” “Шагдарсүрэн Норовсамбуу” нэртэй фэйсбүүк хаягнаас “Халзан Бүрэгтэйд газрын ховор элемент олборлож, баруун таван аймаг экологийн сүйрэлд хүргэх нь” гэсэн агуулгатай шинжлэх ухааны ор үндэслэлгүй, илт худал бичлэгүүд сэвэгдэж байна. Ийм төрлийн худал мэдээллүүд Ховд аймгийн фэйсбүүк групп руу нийтлэгдэж буй нь газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төслийг зохион байгуулалттай харлуулах, ОХУ болон БНХАУ-ын гар хөл болж сонирхлыг нь хамгаалах ажиллагаа юм.
Монгол улс газрын ховор элементээ олборлох нь хоёр хөршийнхөө зах зээлийг булааж ашиг сонирхлыг нь булаах эрсдэлтэй тул хэзээнээс “Эх орончид” гэх биеэ худалдагсдаар дамжуулан ашиг сонирхолоо хамгаалж буй баримтууд манай тагнуулд авагдсан мэдээллээр баталгааждаг.
Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтгүй хөгжсөн нэг ч улс дэлхийд байхгүй. Тиймээс бид Монгол улсын боловсрол, эрүүл мэндийг салбарыг хөгжүүлье, ирээдүйгээ өөдрөгөөр харая гэвэл ашигт малтмалын төслүүдээ дэмжих ёстой. Оюу толгой төсөл хэрэгжиж буй Өмнөговь аймгийн өрсөлдөх чадвар болоод иргэдийнх нь аж амьдрал монгол улсдаа толгой цохиж байна. Хэдхэн жилийн өмнө эх орончид байгаль экологи сүйрнэ гэж орон нутгийн иргэдийг мөн л турхирч байв. Гэвч эх орончдын үймээний эсрэг болж тус аймаг хөгжиж, иргэд нь хөлжижээ.
Одоо Оюутолгойн дайтай том төсөл Халзан Бүрэгтэйг эсэргүүцэгчид амилж байна. Арваадхан жилийн дараа газрын ховор элементээ олборлосон Ховд аймаг хөгжиж иргэдийнх нь амьдрал дээшилнэ.
Хүн төрөлхтөн байгаль эхийнхээ хишгийг хүртэж ашиглаж хөгжсөн. Монголчууд ч байгалийн баялагийнхаа үр шимийг нь хүртэж хөгжих эрхтэй. Монголын хөгжүүлэхгүй, үүрд ядуу байлгаж хянах сонирхол зөвхөн “хойд урд” хоёр хөршид бий. Учир нь манай газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжвэл дэлхийд нийлүүлэлтээрээ ноёрхож буй Хятадын нөлөө алдагдана. Мөн газрын ховор элементийн томоохон төслүүд хэрэгжүүлж буй ОХУ-ын борлуулалтад шууд нөлөөлж өрсөлдөгч болно. Нэг нь газрын ховор элементийн олборлолт нийлүүлэлтээр нөгөө нь нөөцөөрөө тэргүүлдэг ийм л хөршүүдээс шидсэн “хор” монголчуудыг мунхруулан наадахаар эх оронч гэх “эсэргүү” нөхдүүдийг ашиглаж байна.
Цахимд түгж буй худал бичлэгүүдэд ихэвчлэн газрын ховор элемент нь урантай ижил төстэй шинж чанартай радиоидэвхт бодис гэжээ. Ухаж олборловол цацраг идэвхт бодисоор нь хүн мал хордож ундны ус ширгэнэ гэв. Монголчуудыг мэдлэггүй гэж хэт басамжлан доромжилж буй ийм худал бичлэгүүдэд бүү итгэ. Хэрсүү байцгаая ...
Адгийн амьтдын эцсийн хоргодох цэг “эх орон” гэх үг байдаг...

https://www.shuud.mn/a/559822
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ