Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Лхагвасүрэн: Валютын орлого багахан хэмжээгээр буурч, нөөц 4.8 тэрбум долларт хүрсэн


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Валютын нөөц их хэмжээгээр багасаагүй. Гэхдээ оны эхний хоёр сард нүүрсний үнэтэй холбоотойгоор валютын орох урсгал бага байлаа. Энэ сараас эдийн засаг идэвхжээд эхлэхээр хэвийн байдалдаа орно гэж харж байна.
Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирчихсан байгаа учраас валютын нөөц буурна гэж бодохгүй байна. 2025, 2026 онд гадагшаа төлөх томоохон төлбөр байхгүй. Засгийн газраас гаргасан бондын хугацааг сунгачихсан учраас валютын нөөц хэвийн байна.
Оны эхнээс хойш валютын орлого багахан хэмжээгээр буурч, нөөц 4.8 тэрбумд ам.долларт хүрсэн. Оны эхэнд таван тэрбум байсан.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлсэн. Энэ бол инфляц өсөх хандлагатай байгаа учраас урьдчилан авч байгаа арга хэмжээ" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ