Өчигдөр буюу мягмар гаргийн орой БНСУ-ын Гимхэ нисэх онгоцны буудлаас Хонконгийн чиглэлд хөөрөх гэж байсан Air Busan-ы онгоцонд гал гарчээ.
Тус онгоцонд 169 зорчигч болон хөлгийн багийн зургаан гишүүн байсан аж.
Дотор байсан бүх хүнийг ослын гарцаар аюулгүй гаргаж чадсан ч гурван хүн хөнгөн бэртсэн байна.
Албаныхны мэдээлснээр онгоц орон нутгийн цагаар 22:30 цагийн орчимд сүүл хэсгээсээ шатаж эхэлсэн гэв. Удалгүй гал унтраагчид очиж, цагийн дотор галыг бүрэн унтраажээ.
Одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Нийт зорчигчийн 22 нь гадаадын иргэн байсан аж.
Эх сурвалж: The Korea Times