Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоёр хоногийн дотор Оросын зорчигч тээврийн таван нисэх онгоц агаарт эвдэрчээ


Украины дайнтай холбогдуулан авсан Өрнөдийн эдийн засгийн хориг Оросын агаарын тээврийн салбарт хүндээр тусаж байна.
Хоригийн улмаас Оросын авиа компаниудын нисэх онгоцнууд зохих засвар үйлчилгээгээ авч чадахгүй, сэлбэгийн нийлүүлэлт тасалдаад байгаа юм.
Сүүлийн хоёр хоногийн дотор зорчигч тээврийн таван нисэх онгоц агаарт эвдэрсэн тухай Оросын албан ёсны эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал Бямба гарагт Санкт-Петербург хотоос Москва чиглэлд ниссэн Аэрофлот компанийн Airbus A321 онгоц Шереметьево нисэх буудалд ослын буулт хийсэн байна.
Онгоцны зүүн хөдөлгүүр агаарт гэмтсэн тул ингэх болсныг онцгой байдлын албаныхан мэдээлжээ.
Тухайн онгоцонд 162 зорчигч явсан байна.
Бямба гарагт бас Ноябрьск хотоос Уфа чиглэлд ниссэн Ямал авиа компанийн Superjet 100 онгоц гэмтлийн улмаас замдаа Тюмень хотын нисэх буудалд газарджээ. Онгоцонд нийт 71 зорчигч явсныг сүүлд нэмэлт онгоцоор Уфад хүргэсэн байна.
Баасан гарагт бас гурван нисэх онгоц дараалан эвдэрчээ.
Калининградаас Москва чиглэлд ниссэн Аэрофлот компанийн Airbus A321 онгоц бүхээгийн агааржуулалтын системд гарсан гэмтлийн улмаас Санкт-Петербург хотод ослын буулт хийсэн байна. Зорчигчдыг нэмэлт Boeing 777 онгоцоор Москвад хүргэжээ.
Мөн өдрийн өглөө Москвагаас 408 зорчигчтой хөөрсөн Аэрофлотын Boeing 737 онгоц Южно-Сахалинск хотод ослын буулт хийсэн байна. Онгоцны дугуйнуудын нэгний даралт унасан тул ийм шийдвэр гаргасныг онцгой байдлын албаныхан мэдээлжээ.
Баасан гарагт Новосибирск хотоос хөөрсөн ИрАэро компанийн 78 зорчигчтой Superjet 100 онгоц автомат жолоодлогын алдаа гарсны улмаас буцаж газардсан байна.
Онгоцны гэмтэл саатлаас үүдэлтэй авиа компаниуд бас нислэгийн тоогоо цөөрүүлж эхэлжээ.
Бямба гарагт S7 Airlines компани хэд хэдэн чиглэлд нислэгийн тоогоо бууруулж байгааг зарлахдаа “нисэх онгоцнуудаа улирлын чанартай чиглэлүүдэд дахин хуваарилах, цагийн хуваарийг оновчтой болгох” зорилготой гэж тайлбарлажээ.
Тус компани тасалбар авсан зорчигчдодоо төлбөрөө бүрэн буцааж авах, эсвэл боломжит нислэгүүдээр солих нөхцөлийг санал болгосон байна.
Үнэн хэрэгтээ S7 Airlines компани онгоцны хөдөлгүүрүүдийн гэмтлийг засварлах боломжгүй болсон тул нийт онгоцнуудынхаа 20 хувийг газардуулах шаардлагатай болсон гэж Оросын зарим хэвлэл мэдээлжээ.
Эх сурвалж: РИА Новости
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ