Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Жолооч нарын анхааралд: Тавдугаар сарын 31-ний дотор автомашины албан татвараа төлөөрэй


Нийслэлд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн.
Харин жолооч та автомашиныхаа албан татварыг тавдугаар сарын 31-ны дотор төлөх үүрэгтэйг нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. Өмнө нь улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тухайн сардаа төлдөг байв. Уг журам нэгдүгээр сарын 1-нээс цуцлагджээ.
Тээврийн хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны апликейшн зэргийг ашиглан цахимаар төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр зэргийг дээрх хуулийн хугацаанд нь багтаан хуваан төлж болдог гэв.
Хэрвээ дээрх хуулийн  хугацаанд төлөөгүй бол татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ