Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ачааны хөлөг онгоц нуурын мөсөнд гацжээ


Канадын ачааны хөлөг онгоц Нью-Йоркийн Буффало хотоос гарч явахдаа Эри нууран дээр мөсөнд боогджээ. АНУ-ын эргийн хамгаалалтын алба хөлөг онгоцыг суллахаар ажиллаж байна гэж "Associated Press" мэдээлэв. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-нд нуурын эрэг орчим хурдацтайгаар мөстөж 663 футын өндөртэй ачаа тээвэрлэгч "Manitoulin" гацсан байна.
Хөлөг дээр Онтарио мужийн Сарниа руу явж байсан 17 хүн байгаа аж.
АНУ-ын эргийн хамгаалалтын албаны дэслэгч "Эри нуурын мөс ердийнхөөс илүү зузаан байгаа тул орон нутгийн мөс таслагч болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцнуудыг дайчилж байна" гэж мэдэгджээ. "Manitoulin" хөлөг онгоцны багийн гишүүдийн биеийн байдал сайн байгаа тул мөс бутлах ажиллагаа ямар ч асуудалгүй үргэлжилнэ гэж албаныхан үзэж байна. "Fox Forecast Center"-ийн мэдээлснээр, Эри нуур нь гүехэн тул бүс нутгийн бусад нуурыг бодвол ихэвчлэн хамгийн түрүүнд хөлддөг.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ