Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АНУ-д TikTok-ийг Трамп аварлаа


Өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден TikTok-ийг АНУ дахь үйл ажиллагаагаа худалдахгүй бол хориглох хуулийг баталсан. TikTok үүний эсрэг тэмцсэн ч хүчрэлгүй ням гарагт /2025.01.19/ үйл ажиллагаагаа АНУ-д зогсоосон юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнөөдөр /2025.01.20/ тангараг өргөн, албан тушаалаа хүлээн авахдаа TikTok-ийг АНУ-д ашиглах боломжийг сэргээнэ гэжээ. Үүний дараа TikTok үйлчилгээгээ сэргээсэн байна.
Тангараг өргөх ёслолын өмнөх өдөр болсон нэгэн үйл ажиллагааны үеэр Трамп “Үнэнийг хэлэхэд бидэнд өөр сонголт алга. Аврах хэрэгтэй” хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ 170 сая америкчуудын ашигладаг тэрхүү аппликейшнийг үйл ажиллагааг хадгалах хамтарсан компани байгуулахаар ажиллана гэсэн юм. Трампыг ингэж хэлснээс хэдхэн цагийн дараа TikTok “Ерөнхийлөгч Трампын хүчин чармайлтын үр дүнд TikTok АНУ-д эргэн ирлээ” гэж мэдэгдэл гаргасан аж.
Эх сурвалж: Reuter
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ