Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахим сүлжээнээс хамгийн их орлого олсон ЗУРГААН ЗАЛУУ САЯТАН


Техник технологи
 Дэвшилтэд эрин зуунд цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр олны танил, алдартнууд онлайн платформдоо олон дагагчтай болж, түүгээрээ мөнгө олох болсон. Тэр дундаа сүүлийн жилүүдэд олны танил болсон “TikTok платформд дээр дурдсан аргаар орлого олох хүмүүсийн тоо нэмэгджээ. Зарим нь бүр сарын дотор хэдэн саяар тоологдох мөнгө олдог аж.
 

1. АДДИСОН РАЕ (ADDISON RAE) – 9.000.000 ам.доллар

                  Аддисон Рае нь “Forbes” сэтгүүлийн 2020 оны хөрөнгө орлогын жагсаалтад  “TikTok”-ын хамгийн их ашиг орлоготой контент үйлдвэрлэгчээр нэрлэгджээ. Тэрбээр “TikTok” платформд олон алдартай брэндээс санхүүжилт авч, нүүр царай нь болдог. Мөн “TikTok”-оос гадна жилд тав сая ам.доллартой тэнцэх орлого олдог аж. Рае “He's All That” кинонд дүр бүтээж, жилийн өмнө өөрийн дууны цомгоо гаргасан. Тус цомгийн нэг дууг “Youtube” сүлжээнд байрласан эхний өдөр 78 сая хүн үзэж, долоо хоногийн трэнд дууны жагсаалтыг тэргүүлсэн байна.
 

2. ЧАРЛИ Д'АМЕЛИО (CHARLIE D'AMELIO) – 8.000.000 ам.доллар

                 “TikTok”-ын Хатан хаан гэгддэг Чарли Д'Амелио нь 107 сая дагагчтай бөгөөд тус платформын хамгийн их үзэгчтэй контент үйлдвэрлэгч юм. Тэрбээр “TikTok”-ын карьераа 2019 онд 15 настай байхдаа эхлүүлжээ. Тэр үеэс Чарли Д'Амелиогийн  карьер гэрлийн хурдаар өссөн гэж дагагчид нь хэлдэг. Чарлигийн зөвхөн “TikTok”-оос олдог орлого найман сая ам.доллартой тэнцдэг гэнэ. Мөн тэрбээр “TikTok” платформоос гадна алдартай брэндүүдийн нүүр царай болж, жилд 12 сая ам.долларын орлого олдог аж.
 

3ДИКСИ Д'АМЕЛИО (DIXIE D'AMELIO) - 6.000.000 ам.доллар

                  Чарли Д'Амелиогийн эгч Дикси Д'Амелио бол “TikTok”-ын гурав дахь хамгийн их дагагчтай контент үйлдвэрлэгч. Дикси Д'Амелио дуу хөгжимд сонирхолтой бөгөөд түүний 2020 оны зун гаргасан “Be Happy” дуу нь “Spotify”  сүлжээнд 50 сая гаруй үзэлттэй болжээ. Мөн Дикси Д'Амелио “Morphe” брэндтэй хоёр сая ам.долларын гэрээ хийн ажилласан анхны “TikTok”-чин болсон юм. “Forbes” сэтгүүлийн 2020 оны хөрөнгө орлогын жагсаалтаар  Дикси Д'Амелиог зөвхөн TikTok”-оос зургаан сая гаруй ам.долларын орлого олдог гэж бүртгэгдсэн байна.
 

4. ЛОРАН ГРЭЙ (Loren Gray) - 2.400.000  ам.доллар

                  Лоран Грэй нь “TikTok” платформд 50 сая дагагчтай бөгөөд “TikTok” дагагчийнхаа тоогоор эхний дөрөвт жагсдаг. Тэрбээр хамгийн анх 2015 онд 17 настай байхдаа “TikTok”-д бичлэгээ нийтлэж эхэлжээ. “Forbes” сэтгүүлийн 2020 оны хөрөнгө орлогын жагсаалтаар түүнийг 2.4 сая ам.доллар орлоготой гэсэн байна. “TikTok” дагагчийнхаа тоогоор эхний дөрөвт ордог Лоран Грэй сүүлийн үед ихэвчлэн “Youtube” сүлжээнд өөрийн дүрс бичлэг болон дуугаа оруулдаг болсон гэнэ.

  5. ЖОШ РИЧАРДС (Josh Richards) – 1.500.000 ам.доллар

                  Жош Ричардс хамгийн анх 2018 онд 14 настайгаасаа эхлүүлэн “TikTok” платформд бичлэгээ нийтэлж эхэлжээ. Жош Ричардс “TikTok” платформд 24.4 сая дагагчтай бөгөөд “Youtube” хуудсандаа хоёр сая дагагчидтай юм байна. Тэрбээр зөвхөн “TikTok”-гоос гэхэд 1.5 сая ам.долларын орлого олдог бөгөөд бусад брэндтэй гэрээ байгуулж, нүүр царай нь болдог аж.

6. МАЙКЛ ЛИ (Michael Le) - 1.200.000 сая ам.доллар

                  Майкл Ли анх 2014 онд 18 настайгаасаа эхлүүлэн “TikTok”-ын карьераа эхлүүлжээ. Майкл Ли одоо “TikTok” платформд 11 сая дагагчтай. Майкл Ли “TikTok”-оос ч өмнө алдартай байсан нь багадаа дүүтэйгээ хамт бүжиглэсэн бүжгийнх нь дүрс бичлэг цахим сүлжээгээр түгж, олон хүнд хүрчээ. Майкл Лигийн жилийн орлого 1.2 сая ам.доллартой дүйцэхүйц талаар ”Forbes” сэтгүүлийн 2020 оны хөрөнгө орлогын жагсаалтад дурдсан байдаг.
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ