Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус сургууль нь дөрвөн блокоос бүрдсэн бөгөөд дулаан хангамжийг нь хийн баллонт зуухнаас хангах иж бүрэн төхөөрөмж суурилуулсан байна. Барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлжээ.