

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Тус хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүй. Ийнхүү 960 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Сургуулийн хоёр давхар хүртэлх ажлыг барилгын улирал дуусах хүртэл буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөж буй. Харин ирэх онд сургууль ашиглалтад орно” гэв.
Мөн тэрбээр гүйцэтгэгчээр шалгарсан “Гурванбулаг Сод” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд стандартын дагуу чанартай барилгын ажлаа гүйцэтгэхийг үүрэг болголоо.



