Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.



Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод хэрэгжиж буй зарим сургууль, цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж буй 640 хүүхдийн хүчин чадалтай 148 дугаар сургууль, мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа 480 хүүхдийн хүчин чадалтай 53 дугаар сургуулийн өргөтгөлийн явцтай эхлээд танилцсан. Эдгээр барилгууд 2020-2021 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад орохоор 95-98 хувийн гүйцэтгэлтэй байна.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, гадна тохижилтын ажлыг яаралтай чанартай гүйцэтгэж дуусгах, хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангах үүрэг чиглэл өглөө.
Үүний дараа Баянзүрх дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” компанийн гүйцэтгэж байгаа 44 дүгээр сургуулийн барилгын ажилтай танилцсан. Тус сургуулийн барилга 2015 оны зураг төслөөр баригдаж эхэлсэн. Барилгын явцад тооцоологдоогүй нэмэлт ажлууд гарч ирсэн талаар гүйцэтгэгч компанийн зүгээс танилцууллаа. Хэдийгээр нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон ч бүтээн байгуулалтын ажлыг саатуулаагүй, өөрийн хөрөнгөөр үргэлжлүүлж байна гэлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дуусгалгүй, нэмэлт санхүүжилт шаардаад суудаг, ажил гацаадаг байдлыг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Үнэхээр сэтгэл гаргаад зүтгэж байгаа, зайлшгүй өөрийн хөрөнгөөр ажлаа үргэлжлүүлж байгаа бол бид судалж үзэх болно. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа энэ үед ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг анхаарууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ