Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

П.Наранбаяр: Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй


Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагдсан. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Мөн тус сургуулийн багш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Багшийн ёс зүйн зөрчил бүхий харамсалтай хэрэг Архангай аймагт гарлаа. Боловсролын газар ажиллахад нотлогдсон, багш өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй. Тиймээс 2025 оныг бид Багшийн ёс зүйн жил болгон зарлаж, тэдний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг яамнаас авах болно" хэмээлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ