Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украины тал бөмбөг дэлбэлж, Оросын генералын аминд хүрснээ хүлээн зөвшөөрөв


Мягмар гарагт Оросын нийслэл Москвад тэсрэх бөмбөг дэлбэрч, Оросын генерал Игорь Кириллов болон түүний туслах амиа алдсан.
Энэ хэргийг Украины тагнуулын алба үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэсрэх бөмбөгийг электрон скүүтэрт нуусан байсан бөгөөд алсаас удирдаж, дэлбэлсэн юм.
ОХУ-ын нутаг дэвсгэрт Украины халдлагаар амиа алдсан өндөр албан тушаалтнуудын нэг Кириллов болж байна. 
ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев уг үйлдлийг террорист халдлага хэмээгээд Украинаас хариугаа авна гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр "Хууль сахиулах байгууллагууд алуурчдыг Оросын нутаг дэвсгэрээс олох болно. Киевт байгаа зохион байгуулагчдыг бид мэднэ" гэсэн байна. 
Одоогоор Ерөнхийлөгч Путин ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. 
ОХУ-ын Цацраг, хими болон биологийн зэвсэгт хүчний командлагч, генерал Игорь Кириллов амиа алдахаас өмнө Украины талаас түүнийг хориотой химийн зэвсэг ашигласан хэмээн буруутгаж байв.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ