Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Циклон шуурганы улмаас Францын нэг арал сүйрчээ


Энэтхэгийн далай дахь Францын нутаг дэвсгэр гэж тооцогддог Майоттыг циклон шуурга дайрчээ. Орон нутгийн эрх баригчид хохирлын хэмжээг албан ёсоор бүртгэж дуусаагүй байна. Бямба гаригт шуурсан Чидо циклоны улмаас 11 хүн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байна. Гэхдээ Майотт хотын албаныхан үүнээс ч олон хүн нас барсан байж магадгүй гэж эмээж байна. "Sky news" агентлагийн мэдээлснээр нас барагсдын тоо 1000 ч хүрч магадгүй байна.
Сүүлийн 90 гаруй жилийн хугацаанд Майоттыг дайрч байсан шуурга, хар салхитай харьцуулахад Чидо циклон хамгийн хүчтэй нь байжээ. Тус арал дээр 320 мянга гаруй хүн оршин суудаг бөгөөд нийт хүн амын талаас илүү хувь нь Францын дундаж давхаргаас бага орлоготой гэгддэг.
gettyimages-2189400303

images (2)

70816391-933b-4fc7-a137-d6f0d99ebf3f

1722474-une-photo-prise-le-15-decembre-2024-montre-un-tas-de-debris-de-toles-et-de-bois

71059796_605-1024x577

AA1vUbco




gettyimages-2189400303

images (2)

70816391-933b-4fc7-a137-d6f0d99ebf3f

1722474-une-photo-prise-le-15-decembre-2024-montre-un-tas-de-debris-de-toles-et-de-bois

71059796_605-1024x577

AA1vUbco






Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр циклон шуурганы дараах Майоттын нөхцөл байдлыг харуулсан зураг, видео бичлэгүүд цацагдаад буй. Үүнээс харахад моднууд үндсээрээ сугарч, хугарсан байх бөгөөд байшин барилга нурсан байна. Мөн их хэмжээний сүйрэл үүссэн нь хохирогчдын тоо албан ёсоор гарсан байсан ч нэмэгдэж магадгүй гэж ажиглагчид үзжээ. Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Майоттын эмнэлэг, нисэх онгоцны буудал зэрэг олон нийтийн дэд бүтцүүд сүйрсэн гэж мэдээлсэн бөгөөд зарим газарт цахилгаан тасарчээ. Улмаар ус, хоол хүнс, эм тариа зэрэг тусламжийн бараа хүргэхэд бэрхшээлтэй байгаа аж. Одоогийн байдлаар, засгийн газраас эхний ээлжийн цэрэг, гал сөнөөгчдийг Майотт руу илгээж, аврах ажиллагаа явуулах тушаал өгсөн байна. Дараагийн ээлжийн аврах багийг Даваа гаригийн орой илгээнэ гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: NHK
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ