Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Францад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжжээ


Францын цаг уурын агентлагийн мэдээлснээр 48 цагийн дотор 630 мм (24.8 инч) хур тунадас орсны улмаас үер бууж Францын зургаан бүсэд үерийн аюулаас эрт зарлан мэдээлэх дуут дохиог идэвхжүүлээд байна. Дээрх зургаан бүс нь  Англи, АНУ зэрэг улс орнуудын засаг захиргааны түвшний эрх мэдэл бүхий бүс юм.
Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох Лион, мөн кино наадмаараа алдартай Канн хотууд хамаарагддаг байна.
Эрх баригчид авто замуудыг хааж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, гэрэл зураг дарах, видео бичлэг хийх гэж өөрсдийгөө аюулд оруулахгүй байхыг оршин суугчдаас хүсжээ . Амиа алдсан, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд үерийн усны хохирол ямар түвшинд байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
 
 
 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ