Энэ оны мал тооллого арванхоёрдугаар сарын сарын 7-нд буюу бямба гарагт улсын хэмжээнд эхлэн гэж ҮСХ-ноос мэдээлсэн.
Тодруулбал, 2024 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-нд улсын хэмжээнд зохион байгуулах аж.
Манай улс мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай байдаг аж.