Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Х.Нямбаатар: Ирэх оны нийслэлийн төсвийн орлогын 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор төвлөрүүлэхээр байна


Нийслэлийн ИТХ-ын/НИТХ/ ээлжит бус II хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хурлаар ирэх оны нийслэлийн төсвийг батлах, автотээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах, 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах тарифыг шинэчлэх гээд эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.
Хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн ирэх оны төсөвт гурван их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. ААН-ийн орлогын албан татвар 200.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварыг 251.9 тэрбум, хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.
Төсвийн төслийн тооцоогоор нийслэлийн төсвийн орлого 85.9% буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор, 14.1% буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор төвлөрүүлэхээр байна.
Нийт зарлагын төсөлд 38.2% буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 48.9% буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2% буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 9.4% буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4% буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөлөө.
Урсгал зардлын төсвийн төсөлд 827.1 тэрбум төгрөг буюу 61.9%-ийг хотын шуудын урсгал зардалд, 508.5 тэрбум төгрөг буюу 38.1%-ийг есөн дүүргийн урсгал зардал эзэлж байна.
Ирэх оны төсвийн хөрөнгөөр нийт 4.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, замын сангийн хөрөнгө оруулалтаар 153.2 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг нийт 1.7 их наяд төгрөгийн шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжин хэрэгжих 68, 2024-2025 онд дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг тус тус санхүүжүүлэхээр тусгалаа" гэж танилцууллаа.
Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг намын бүлгээр хэлэлцүүлэхээр шилжүүллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ