Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Рашаан, ус ашигласны төлбөрийн орлого 2,9 тэрбум төгрөгөөр давжээ


Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийнIIIулирлын гүйцэтгэлийг сонслоо. Нийт орлого ба тусламжийн дүн55,6тэрбум төгрөг буюу108,5, нийт зарлага44,9тэрбум төгрөг буюу80,7хувийн гүйцэтгэлтэй байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийндүн 5,0тэрбум төгрөг буюу 9,9, урсгал орлого 4,5 тэрбум төгрөгөөр буюу 23,6хувиар тус тус өсжээ. Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 24,0 тэрбум төгрөг буюу121.3, сумдын төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 31,6тэрбум төгрөг буюу 100,4 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 23,8тэрбум төгрөг буюу 121,5 хувь байна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс мэдээллээ.  

Нийт орлогын56,6 хувийг тусламж санхүүжилтийн орлого, 36,2 хувийг татварын орлого, 7,2 хувийг татварын бус орлого эзэлж байна.  Аймгийн дүнгээр авч үзвэл хувь хүний орлогын албан татвар, хөрөнгийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, байгалийн нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлогобиелж, хог хаягдлын үйлчилгээний орлого, газрын төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, бууны албан татвар, түрээсийн орлого тасарсан байна.

- Усрашаан ашигласны төлбөрийн орлого 2,9 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эргүүлэн ашигладаг нуурын ус хөлдсөний улмаас саарал усны хэрэглээ багасч Сэлэнгэ мөрнөөс ашиглах усны хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалан энэ төрлийн орлогын төлөвлөгөө давж биелсэн байна гэж Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогтт мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ