Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Согтуурсан үедээ эхнэрээ машинаар дайрч хөнөөжээ



Завхан аймгийн Түдэвтэй суманд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодон, улмаар “Huindai porter” маркийн машинаар эхнэрээ дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. 
Хэргийн газрын гэрч “Би гэрийн ойролцоох толгой дээр малаа дурандахаар гарсан юм. Тэгэхэд хөх өнгийн портер машин нэг хүнийг хөөж, нөгөө хүн нь хар хурдаараа зугтаж байгаа нь харагдсан. Хэсэг хугацааны дараагаар дахин харахад хөөсөн хэвээр байсан ба төд удалгүй хүн орилох чимээ гарч, тухайн машин зогссон. Арай дайраагүй байлгүй дээ гэж бодсон ч зугтаж явсан хүн байхгүй болж, машинаас хүн бууж ирэлгүй шууд сумын төв рүү явчихсан. Сайн харвал тэр машин хөдөлсөн газар нэг хүн хэвтэж байсан. Тэр даруй би гэр рүүгээ явсан. Айсан учир гэрээсээ дахин гараагүй” хэмээв. 
Шүүх шинжилгээгээр “Амь хохирогч Ш.Б нь дотуур цус алдалт, баруун уушгины дээд дэлбэнгийн цоорол, элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас барсан. Уг гэмтлүүдийг авсны дараа эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах  боломжгүй” гэх дүгнэлт гаргажээ. 
Гэрчүүдийн мэдүүлэн болон шүүх шинжилгээний дүгнэлт, хэргийн газрын үзлэг, цагдаагийн мөрдлөг зэргээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. 
-Шүүхээс дөрвөн хүүхэдтэй, анх удаа хэрэг үйлдэж буй хэмээн хөнгөрүүлсэн нөхцөлтэйгөөр 6 жилийн ял оноожээ-
Шүүхээс шүүгдэгчид тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Дөрвөн хүүхдэдээ үлдэж байгаа нь тэр учраас түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү...” хэмээснийг тус тус харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй буюу зургаан жилийн хорих ял оногдуулсан байна. 
Холбогдсон хэргийн хуулийн заалт
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ