Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны VIII Их хурал “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар боллоо.
Холбооны ерөнхийлөгчид:
- Улсын тод манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх
- Улсын тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж
- Улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжав нар нэр дэвшсэн.
Тус хурлаар нийт 485 гишүүдээс 318 хүний санал буюу 65.6 хувийн саналаар Тод манлай уяач Д.Дагвадорж Ерөнхийлөгчөөр сонгогджээ.