Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нэн ховордсон амьтдыг хууль бус наймаачдаас аварчээ


Тайланд улс 1000 гаруй нэн ховордсон яст мэлхий, лемурыг Мадагаскар руу илгээж, хууль бус амьтны наймааг таслан зогсоох томоохон алхам хийжээ. Албаныхны мэдээлснээр, эдгээр амьтдын эхний хэсэг нь Бямба гаригт Мадагаскарт хүрэх бөгөөд хоёр орны түүхэнд болсон хамгийн том амжилт болсон байна.
Тайландын цагдаа нар өнгөрсөн тавдугаар сард өмнөд хэсгийн Чумфон мужид хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны үеэр 1117 амьтныг олж авсан.
Эдгээр амьтдын дотор нэн ховордсон яст мэлхийн төрлүүд, цагариган сүүлт болон бор лемур зэрэг байжээ. Ази тивд нэн ховордсон амьтдыг гэрийн тэжээвэр болгох сонирхолтой хүмүүс их байдаг. Улмаар хууль бус наймаа эрчээ авч. тухайн амьтдыг өндөр үнээр зардаг байна. Мөн гэрийн тэжээвэр болгосон тохиолдолд байгалийн амьдрах орчноосоо шилжиж чадалгүйгээр үхэх эрсдэлтэй байдаг аж.
Хууль бус наймаачид Тайландад эдгээр амьтдыг авчрахдаа хоол, тэжээлээр сайтар хангаагүй байсан тул цагдаа нар олох үед зарим нь үхсэн байжээ.
Зарим нь шинэ орчинд дасан зохицож чадаагүй байна. Тайландын эрх баригчид Лхагва гаригт нийслэл Бангкок хотноо Мадагаскарын албаныханд амьтдыг хүлээлгэн өгөх албан ёсны ёслол зохион байгуулсан. Бямба гарагаас эхлэн "Qatar Airways" компанийн гурван нислэгээр нийт 961 амьд амьтныг буцаан илгээж эхэлсэн байна. Их Британид төвтэй "Traffic" байгаль хамгаалах байгууллага мэдэгдэлдээ, эх оронд нь эдгээр зэрлэг амьтдыг буцааж буй нь хууль бус наймааг зогсоох олон улсын хамтын ажиллагаа ямар хүчтэй байгааг харуулж байна гэжээ.
Мод болон зэрлэг ан амьтдын хууль бус наймаа нь Мадагаскарын биологийн баялагт заналхийлж буй хоёр дахь том аюул гэж тус байгууллага онцолсон юм.
Тайланд 1975-2019 оны хооронд Мадагаскараас бараг 35 мянган амьтан эсвэл тэдгээрийн бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар экспортолсон бөгөөд хууль бус наймааг зогсоох хамтын ажиллагааг өргөн хүрээтэйгээр хэрэгжүүлдэг аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ