Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэрийн тэжээвэр амьтнаа олон нийтийн газар бие засуулбал ДНХ-ээр нь мөрдөж, эзэнд нь хариуцлага ногдуулдаг болжээ


Италид олон нийтийн газар бие зассан гэрийн тэжээвэр амьтны ялгадасных нь ДНХ-ээр мөрдөж, эзнийг нь олж хариуцлага хүлээлгэдэг зохицуулалт хийж эхэлжээ.
                        Тухайлбал, Бүгд Найрамдах Итали Улсад гэрийн тэжээвэр амьтныг бүртгэж, гэрчилгээ олгох аян зохион байгуулж байгаа бөгөөд гэрийн тэжээвэр амьтнаа бүртгүүлээгүй эзэмшигчид 300-700 еврогийн торгууль ногдуулж байгаа аж. Тэгвэл уг бүртгэлийн ажилтай холбоотойгоор гэрийн тэжээвэр амьтнаа олон нийтийн газар бие засуулсан иргэнийг тэжээвэр амьтных нь ДНХ-ээр мөрдөн олж, хариуцлага ногдуулдаг болжээ. Саяхан Итали хотын Болзано хотод уг зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд олон нийтийн газар нохойгоо бие засуулсан эзнийг тэжээвэр амьтных нь ялгадасных нь ДНХ-ээр мөрдөж, 100 еврогийн торгуул ногдуулсан байна. Түүнчлэн дээрх журмыг Италийн бүх хотод хэрэгжүүлж эхлэх бөгөөд тэжээвэр амьтнаа олон нийтийн газар бие засуулсан эзнийг 50-500 еврогоор торгох гэнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ