Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Энэтхэгийн нийслэлийг өтгөн утаа бүрхлээ


Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдол хэт өндөр түвшинд хүрч, хот өтгөн утаанд автжээ.
“IQAir” компанийн мэдээллээр, агаарын бохирдлын түвшин 1500 нэгжид хүрсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 дахин их юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаарын чанарын индекс 300 нэгжээс дээш гарвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг.
Хортой агаар нислэгүүдийг цуцлах, сургуулиудыг хаалгаа барих, барилгын ажлыг зогсооход хүргээд байна. Хотын эрх баригчид зөвхөн нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн ачааны тэрэгнээс бусдыг нь Дели хот руу оруулахыг хоригложээ. Түүнчлэн, аж ахуйн нэгжүүдэд хандан ажилтан, ажилчдынхаа тал хувийг гэрээс нь ажиллуулахыг хүссэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Засгийн газар нүүрс, түлээ түлэх, онцгой албадаас бусад газарт дизель түлшээр ажилладаг цахилгаан үүсгүүрүүдийг ашиглахыг хоригложээ. Ойрын өдрүүдэд Дели хотод агаарын чанар улам муудна гэж шинжээчид анхааруулж байна.
Жил бүрийн аравдугаар сараас эхлэн Дели болон Энэтхэгийн хойд хэсэг, Пакистаны зарим хэсэгт агаарын чанар эрс мууддаг. Шалтгаан нь хүйтрэл, утаа, тоос, салхины хурд багасах, автомашинаас ялгарах хий, ургац хураалтын дараа үр тарианы ишийг шатаасантай холбоотой аж.
 
 





скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ