Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Баатархүү: Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг ТЕГ шалгаж байгаа


Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хамгаалах, зөрчилтэй тэмцэх чиглэлээр шийдвэр гаргасан байна. Тус шийдвэрийн талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээлэл өглөө.
Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа.Өнөөдөр Интермед эмнэлгийн асуудлыг ярьж байна. Кибер халдлагад өртсөн байгууллагыг буруутгахаас илүү дахиж ийм халдлага гаргахгүй байх тогтолцоог яаралтай бүрдүүлэх нь хамгийн зөв арга.
Хэрэв кибер халдлагад өртсөн ямар нэгэн хүн, байгууллагыг буруутгавал дараагийн байгууллага халдлагад өртсөнөө нуудаг. Тиймээс тэмцэж буй хүмүүс хаанаас орж ирж нэвтрээд байгааг олж илрүүлэх явц нь удааширдаг.
Интермед эмнэлэг дээр дөрвөн мэргэжилтэн барьцаалагдсан есөн серверийг бүрэн нээх, нөхөн сэргээхээр ажиллажбайна. Тус есөн серверийг файлыг барьцаалсан халдлагын баг нь Европын улсуудын олон эмнэлгийн файлыг барьцаалж байсан.
Одоогоор тус эмнэлгийн барьцаалагдсан серверийн файлууд сэргээгдээд эхэлсэн. Хэдэн хүний мэдээлэл алдагдсан тухай дүгнэлт хийхэд эрт байгаа. Ирэх долоо хоног албан ёсны дүгнэлт гарна. Гэхдээ үйл ажиллагаа хэвийн болж, серверүүд ажиллаж эхэлсэн.
Халдлагын баг Интермед эмнэлгээс 50 мянган ам.доллар нэхсэн асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж байгаа. Би мэдэж байгаа ч хуулийн дагуу мэдээллийг өгөх боломжгүй.Кибер халдлага манай улсаас хол гэж боддог. Уламжлалт аргаар 2-3 IT мэргэжилтэнтэй байх бус кибер аюулгүй байдлын мэргэжилтнийг зайлшгүй авч ажиллуулах цаг үетэй нүүр тулж байнахэмээн ярилаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ