Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ


УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсч, УИХ-ын гишүүд асуулт тавин хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг Цогтцэций рүү нүүлгэх талаар арга хэмжээ авч байна уу. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага Орхонд байгаа учраас хот болтлоо хөгжсөн. Төв оффисоо нүүлгэвэл засаглалын хувьд илүү үр дүнтэй байх болов уу.
Баяжуулах үйлдвэрийг байнгын ашиглалтад 2025 оны гуравдугаар сард оруулахаар төлөвлөж байна. Үүнээс өмнө ашиглалтад оруулах боломжтой юу. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол энэ болж байна. Нэмүү өртөг шингээгээд экспортолж чадсанаар илүү үр ашиг хүртэх бололцоо бүрдэж байгаа учраас аль болох түргэн ашиглалтад оруулбал хэрэгтэй.
56.7 литр секунд усны хэрэглээг Загийн усны хоолойгоос татаж, 96.6 хувийг нь эргэлдүүлээд усаа дахин ашиглах бололцоо бүрдсэн байна. Газрын доогуурх усны хайгуул дээр хайгуул хийгдсэн үү. 220 секундээс ус татахаар төлөвлөж байна. Ойроос усны эх үүсвэр олж болохоор байна уу?.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал:
-Манай компанийн хувьд Даланзадгад хотод байрлах хуучнаар Мэргэжлийн хяналтын байрыг ашигла гэдэг Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан.
2025 ондоо компанийн төв оффисыг үе шаттай нүүлгэхээр төсөвтөө зардлыг тусгаад төлөвлөөд ажиллаж байна.
Шинэ суурьшлын бүсийг  “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 хувь өөрийн санхүүжилтээр байгуулахаар зураг төсөл бүх юмаа гаргаад Өмнөговь аймгийн Засаг даргад өгсөн. Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ажилтнуудын орон байр, гэр бүлийнх нь цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр маш их хэмжээний зардал гарахаар байгаа. Тийм учраас төв оффисыг нүүлгэх ажлыг 2025 оноос үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Шинэ суурьшлын бүс байгуулахад асар их хөрөнгө оруулалт ихтэй учраас Өмнөговь аймагтай хамтраад ажлын хэсэг байгуулсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт төслийн газрын дарга Ц.Анх-Од:
-Байнгын ашиглалтад авах хугацаа гурван сар гэж тавьсан. Урагш нь татах бололцоотой. Манай төсөл дээр хамгийн түрүүнд шийдвэрлэх асуудал нь арваннэгдүгээр сардаа багтаад Улсын комисс ажиллах шаардлагатай. Улсын комисс нь цахилгааны ажил болон дулааны станц, мөн бүх барилга дээр ажиллана.  Эрчим хүч, Хот байгуулалт, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас ажиллах Улсын комиссын ажлыг яаралтай зохион байгуулж, үйлдвэрлэлийг комисс иж бүрнээр хүлээн авсны дараа байнгын ашиглалтад оруулах боломжтой байгаа.
Усны ашиглалт хайгуул дээр ордоо тойроод 200 радиус дотроо хайгуул хийхээр тендер зарлаад гүйцэтгэгч нь шалгарсан байгаа.
“Эрдэнэс Тавантолгой ХК:
-Тавантолгой ордын хувьд гидрогеологийн судалгааны ажил хангалтгүй хийгдсэн байдаг. Энэ судалгааны ажлыг өнөө жилээс эрчимжүүлээд явж байна. Уурхайн бүсийн 100 км орчимд ус байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг эцэслэн тогтоосны дараа гадаргын усыг хэрэглэх үү, гүний усны их нөөц байна уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.
Энэ жил говийн бүсэд их хэмжээний хур тунадас орсон. Уурхайн эргэн тойронд хоёр хөв цөөрөм байгуулсан. Нийтдээ 4.5 сая куб метр ус тогтсон.
Ирэх жилийнхээ төлөвлөгөөнд бид хөв цөөрмөө сайжруулж газрын гүн рүү усаа алддаггүй, гадаргад байхдаа ууршдаггүй байдлаар ашиглахаар дахин төлөвлөгөө хийгээд бизнес төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Энэ үйлдвэрээс дайвар бүтээгдэхүүн гарах уу. Дайвар бүтээгдэхүүн гарвал ашиг олно гэж тооцож байгаа юу. Жишээ нь нүүрсний үнснээс гипсэн хавтан үйлдвэрлэх боломжтой. Тавантолгойн цахилгаан станц баригдана гэж байгаа бол түүнтэйгээ уялдсан байдлаар гипсэн хавтандаа дотооддоо нийлүүлдэг болбол давхар ашиг эдийн засагт үүснэ.
Компанийн шинэ суурьшлын төлөвлөгөө Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байгаа вэ. 600 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 400 хүний оффис байгуулна гэж. Ажилчиддаа зориулж барьж байна гэж харлаа. Одоогийн байдлаар Цогтцэций сум хоёр сургуультай. Сургуульд нь 2800 сурагч сурдаг, сургууль нь хүрэлцдэггүй. Дөрвөн цэцэрлэгтэй 800 хүүхэд сурахаас 1000 хүүхэд суралцаж байна, ачааллаа дийлэхээ больсон.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн газрын дарга н.Нямаа:
-Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийхдээ гарсан хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр тусгаж өгсөн байдаг. Хаягдал гарч байгаа, хаягдлыг ширхэглэлээс нь хамаараад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой нөхцлийг бүрдүүлж, анхнаас нь ялгаж авахаар төлөвлөөд хоёр төрлийн хаягдал ялгаж авсан. 1 мм-ээс доош эргэлттэй хаягдал нь дулаан ялгаруулдаг шаварлаг материал байдаг. Барилгын материал хавтан үйлдвэрлэхээр судалгаа хийхээр ажиллаж байна. Үйлдвэрлэл техологийн паркийн цаашдын жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотойгоор өргөжүүлж судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Стратеги төлөвлөлт төслийн газрын дарга Ц.Анх-Од:
-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлж Цогтцэций сумын шинэ суурьшлын төлөвлөгөөг хийж, батлуулан орон нутагт хүлээлгэн өгсөн.  Суурьшлын төлөвлөгөөг хийхдээ хүн амын өсөлтийг гурван үе шаттай тооцсон. Эхний шатанд 10 мянган хүн амтай төвлөрлийн бүс болно, дунд шатанд 20 мянган хүн амтай бүс болно, эцсийн шатанд 50 мянган хүн амтай болохоор ерөнхий төлөвлөгөөг батлуулсан.
600 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг, 900 хүүхдийн сургууль нь шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй уялдаж газруудаа төлөвлөсөн.
Сумаасаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар хуулийн дагуу газраа авсан, эзэшмсэн. Одоо зураг төсөл хийгдэхээр төлөвлөгдөж байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Өмнө нь ордыг сорчилж ашиглаж байсан бол одоо 30 хувь хүртэл бууруулж бусад давхаргаа ашиглах тал дээр төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяр хүргэе. Нүүрс угаахад борлуулалтын зах зээл хэв маяг өөр болдог. Угааснаараа эцсийн хэрэглэгч рүүгээ хүрэх боломжтой. Борлуулалт дээрээ эцсийн хрэглэгчтэйгээ шууд холбогдох талаар ямар ажил хийж байна вэ.
Түүхий нүүрс борлуулдаг шигээ худалдааны компанитайгаа зууралдаад байвал та хэд зах зээлийн өсөлтөө авч чадахгүй.
Эрчим хүчний нүүрс, угаах үйлдвэрийн гол асуудал нь эдгээр нь овоологдоод ирэхээр байгаль орчин, борлуулалтын асуудал ярих хэрэгтэй болно. Экспортыг ярих шаардлагатай. Төмөр зам ороод ирэхээр өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ чиглэлээр хийгдэж байгаа ямар ажил байна вэ. Угаасан нүүрс, эрчим хүчний нүүрс, завсрын бүтээгдэхүүнтэй болохоор хулгай нэмэгдэнэ. Хяналт яаж тавих вэ?
Аж үйлдвэр эрдэс баялгийн яам н.Намчинсүрэн:
-“Эрдэнэс Тавантолгой” компани болон төрийн болон орон нутгийн өмчит компаниуд биржээр бүтээгдэхүүнээ заавал арилжаалах зохицуулалттай. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани Биржийн хуулийн хэрэгжилтийг хангаад дуудлага худалдааны зарчмаар борлуулалтаа хийгээд явна.
Биржийн арилжаан дээр Засгийн газрын 193 дугаар тогтоолд заасан ангиллыг баримтална.
Тэр тухайн ангилалд заасан нүүрсийг ямар хэмжээгээр борлуулах вэ гэдэг захиалгыг худалдан авагч нь тэр ангилалдаа нийцсэн бүтээгдэхүүнийг худалдан авах борлуулах тэрэнд нь Гаалийн ерөнхий газар хяналт тавиад ажиллаж байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК н.Алтанбагана:
-Нэг овоолгын дугаар нэг удаа үүснэ, тэр овоолгыг паспортжуулаад бирж дээрээ тавиад тэр компани худалдаж аваад зөвхөн тэр компани руу ачигдаад тухайн овоолго дуусна. Дээр нь Дотоод цэргийн харуул хамгаалалттай. Биржээр дуудлага худалдаагаар зарж байгаа бүтээгдэхүүн дээр овоолгын дугаарыг тавиад зарж байгаа учраас худалдан авагчийн зүгээс бүх юм нээлттэй чанараа үзээд явах учраас асуудал гарахгүй.
Эрчим хүчний нүүрс борлуулах тухайд 2022 оноос эрчимжсэн, энэ жил 22 сая орчим тонн эрчим хүчний нүүрс зарж байна. Ордын 40 хувь нь эрчим хүчний нүүрс байдаг.
Угаасан нүүрсүүдийн хувьд БНХАУ-ын гангийн том үйлдвэрүүдийн удирдлагатай уулзсан. Нарийн хөөлт дээж авах шаардлагатай байна. Эннэний үндсэн дээр танай бүтээгдэхүүнийг коксын болон гангийн үйлдвэр авах боломжтой гэдэг дээр хамтран ажиллаад явж байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2763471/


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ