Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэр Алекс Фергюсон Манчестер Юнайтедаас "хөөгдлөө"


Өнөөгийн Манчестер Юнайтедыг бүтээсэн эрхэм гэхэд буруудахгүй домогт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон албан ёсоор клубээсээ явлаа. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагчдын нэгт тооцогддог тэрбээр 2013 онд ажлаа өгч буйгаа зарлаж, олон сая фанатуудаа гонсойлгож байсан юм. Гэхдээ Алекс Фергюсон клубээсээ бүрмөсөн яваагүй байв.
Манчестер Юнайтедын зүгээс түүний хийсэн бүхэнд талархаж, клубынхээ элч төлөөлөгчөөр ажиллах санал тавьж, жилийн 2.16 сая фунтын цалинг санал болгожээ. Гэтэл энэ хамтын ажиллагаа арав гаруй жилийн дараа дуусгавар болж байна.
Сэр Алекс Фергюсоныг тамирчдын хувцас солих өрөөнд ч орохыг хориглосон гэх мэдээлэл бий.
Юнайтедад шинэчлэл авчрахаар ирсэн Сэр Жим Ратклифф саяхан Олд Траффордод Сэр Алекс Фергюсонтой уулзсан бөгөөд багийнхаа зардлыг бууруулах бүхий л аргыг эрэлхийлж буйгаа хэлж, Фергюсонтой цаашдаа хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгджээ.
Ийнхүү Сэр Алекс Фергюсон Манчестер Юнайтедад ямар нэгэн алба хашихгүй боллоо.
Дээрх мэдээлэл гарсны дараа Манчестер Юнайтедын фэнүүд бухимдаж байгаагаа илэрхийлж, Сэр Жим Ратклиффийг буруутгаж байна. Сэр Алекс Фергюсоны "цэргүүдийн" нэг, алдарт хөлбөмбөгчин Эрик Кантона энэ талаар "Сэр Алекс Фергюсон үхэн үхтлээ Манчестер Юнайтедад юу хүссэнээ хийх эрхтэй хүн. Ямар ч хүндлэл алга. Үнэхээр дуулиантай юм. Сир Алекс үргэлж миний босс байх болно. Би тэд нарыг бүгдийг нь хогийн саванд чихнэ" гэжээ.
Сэр Алекс Фергюсоны тухайд 1986 онд "Улаан чөтгөрүүд"-ийн жолоог атгаж, 2013 он хүртэл удирдсан түүхтэй. Түүний удирдлага дор Юнайтед бүхий л цом, тэмцээнд түрүүлж, өнөөгийн нэр алдраа олж авсан гэхэд буруудахгүй. Мөн Бекхэм, Роналдо, Руни, Гиггс, Видич, Фердинанд тэргүүтэй одод бүгд түүнийг гараар бэлтгэгдэж, алдар нэрийг хүртсэн.

https://news.mn/r/2758592/скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ