Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НИТХ-ын даргад А.Баярыг томилохоор ТОХИРЧЭЭ


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт 07:00-20:00 цагийн хооронд улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд НИТХ-ын 45 суудлаас МАН 40, АН 5 суудлыг авсан юм. Ингэснээр МАН Хотын дарга, НИТХ-ын даргаа сонгох бүрэн эрхтэй болж буй.
Тиймээс өнөөдөр анхдугаар хуралдаанаа 13.00 цагт хийхээр товлосон ч одоог хүртэл эхлээгүй байна. Хурал эхлэхгүй хойшлоод байгаа нь томилгоотой холбоотой асуудлууд эцэслэгдэхгүй байгаатай холбоотой бололтой. НИТХ-ын хуралдаанаар хийгдэх томилгооноос хамгийн сонирхолтой, олон нийтийн анхаарлыг татаж буй нь НИТХ-ын даргын томилгоо юм. НИТХ-ын даргад Хотын даргын орлогч Л.Хосбаяр, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баярын нэр яригдаж байсан ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар А.Баярыг НИТХ-ын даргаар томилохоор тохирсон гэж мэдээлж байна.
Ийм томилгоо хийх хэд хэдэн шалтгаан бий.
Нэгдүгээрт, НИТХ-ын одоогийн дарга Ж.Батбаясгалан нь дөрвөн жилийн турш уг албан тушаалыг хашсан тул дахин улираах сонирхолгүй байгаа аж. Мөн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс НИТХ-ын даргын албан тушаалыг дахин УИХ-ын даргын талд өгөхгүй гэдэг бодлого явж байх шиг байна.
Хоёрдугаарт, уг албан тушаалд Хотын даргын орлогч Л.Хосбаяр яригдсан нь Х.Нямбаатарын баг гэдэг утгаараа нэр нь яригдсан юм. Л.Хосбаяр нь Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байхад газрын дарга байсан. Хотын даргаар томилогдсоных нь дараа Хотын орлогч болж байв. Тэрбээр, НИТХ-д анх удаа сонгогдсон, мөн нийслэлийн улс төрийг барих хэмжээний улс төрийн туршлага сул юм. Хамгийн гол шалтгаан нь Хотын дарга, НИТХ гэх хоёр том албан тушаалыг хоёуланг нь Х.Нямбаатарын зүгт чиглүүлэхийг талууд улс төрийн хувьд хүсээгүй, дэмжээгүй бололтой.
Гуравдугаарт, А.Баярыг томилох тохироонд хүрсэн нь БЗД-т өнгөрсөн 2012 оноос хойш 8 жилийн турш АН ялалт байгуулж байсан. Энэхүү нөхцөл байдал 2020 онд өөрчлөгдөж БЗД-т Ардын намынхан засаглаж эхэлсэн юм. Энэ хугацаанд БЗД-ийн ИТХ-аар А.Баяр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн ойрын хүн гэгддэг билээ. Өөрөөр хэлбэл, хотын бодлого шийдвэрийг УИХ дээр хамгаалж, хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс бол нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд юм. Энэ ажлыг Д.Сумъяабазарын үеэс л Э.Бат-Амгалан тэргүүлж байсан юм. Тиймээс хотын гишүүдийн дэмжлэгийг татаж, эрх мэдлийнхээ хүрээг хамгаалалтад оруулахын тулд Э.Бат-Амгалангийн хүн А.Баярыг ийнхүү хурлын даргад зүтгүүлэх гэж буй юм.
Мөн тохирооны хамгийн том түлхэц нь Нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад БЗД, СХД хамгийн том түлхэцийг сүүлийн хоёр сонгуулиар УИХ, Орон нутагт ялалт байгуулж дэмжлэг үзүүлсэн. Саяын сонгуулиар ч БЗД-ийнхэн хүчтэй өрсөлдөөн үзүүлж бараг л багаараа ялаад байна. Тиймээс албан тушаалын хуваарилалт дээр Баянзүрхийнхан хүчтэй оролцож, улмаар НИТХ-ын даргын албан тушаалыг авч буй нь энэ ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ