Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

AR, VR төхөөрөмжийн нийлүүлэлт дэлхийн хэмжээнд II улиралд 28.1 хувиар унажээ


AR, VR төхөөрөмжийн зах зээл 2025 онд 41.4 хувиар өсөх төлөвтэй
Дэлхийн хэмжээнд AR болон VR төхөөрөмжийн нийлүүлэлт энэ оны II улиралд 28.1 хувиар буурч, 1.1 сая ширхэг нэгж хүрсэн байна. Уналт цаашид ч үргэлжилж нийлүүлэлт энэ онд 1.4 хувиар буурах тооцоог гаргажээ.  Хэдий тийм боловч илүү хямд үнэтэй, шинэ технологиудын эрэлт нэмэгдсэнээр энэхүү зах зээл 2025 онд 41.4 хувиар буюу эрс өснө гэж үзэж байна.
“Meta” компани энэ зах зээлд 60.5 хувийн өсөлтийг авчирч тэргүүлэхээр байгаа бол “Sony”, “Apple”, “ByteDance” зэрэг компани удаалахаар байна.  
2023 оны XR төхөөрөмжийн нийлүүлэлтийн 72 хувийг “Meta” компани эзэлж байжээ. Харин энэ онд тус компани “Quest 3”, “Quest Pro” болон “Orion” зэрэг шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, бүтээгдэхүүний төрлөө нэмсэн юм. Ингэснээр тус компани нийлүүлэлтээрээ тэргүүлсээр байх төлөвтэй байна. Харин нийт нийлүүлэлтийн 15 хувийг эзэлж буй “Sony” компани удаалж байгаа юм.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ