Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

UFC: Т.Нямжаргалын эхний өрсөлдөгч нь Карлос Эрнандез


Мэргэжлийн холимог тулааны урлагийн дэлхийн хамгийн шилдэг холбоо болох "UFC"-ийн октагонд мөрөө гаргаж, нэрээ зарцуулах хоёр дахь монгол тулаанч Т.Нямжаргалын анхны тулаан улам ойртсоор байна. Өдгөө 26 настай түүний анхны тулаан угтаа зургадугаар сарын 1-ний өдөр Андре Лимагийн эсрэг товлогдсон байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан билээ. Тэгвэл Т.Нямжаргалын дебют тулаан дахин товлогдож, ирэх арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Карлос Эрнандезын эсрэг таарчээ.
UFC холбоо Ази тив рүү зах зээлээ тэлж, шар тивээс шилдэг тулаанчдыг төрүүлэн гаргах бодлого баримталж байгаа. Энэ ч утгаараа холбооны ээлжит өдөрлөгийг Макаод зохион байгуулахаар болов. Энэ өдөрлөгийн хүрээнд Т.Нямжаргал дебют тулаанаа хийнэ. Түүний өрсөлдөгч америк залуу Карлос Эрнандезын хувьд өдгөө 30 настай бөгөөд UFC холбоонд хийсэн таван тулааныхаа гуравт нь хожигджээ. Сүүлд л гэхэд энэ оны зургадугаар сарын 29-нд UFC-303 өдөрлөгийн хүрээнд Японы Рэй Цүрүяад ялагдсан аж. Ерөнхийдөө Карлос Эрнандез Макаод ялалт байгуулахгүй л бол UFC-тай салах ёс гүйцэтгэх гэнэ.
Харин Т.Нямжаргалын хувьд том зүйлд зорьж байгаа бол эхнээсээ л учраа бүрээ дарах учиртай. Түүний хувьд одоогийн байдлаар мэргэжлийн тулаанчийн замналдаа нэг ч ялагдал амсаагүй гэх бахдам үзүүлэлттэй. Нийт найман тулаанаас найман ялалт.
Макаод болох өдөрлөгийн оргил тулаан Петр Ян болон Дэйвесон Фигурейдо нарын хооронд болно. Мэдээж Макао гэдэг утгаараа хятад тулаанчид зонхилох болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ