Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Шуурга” хочит Д.Батгэрэл өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж авлаа



  • Тэрбээр UFC-ийн цорын ганц монгол тамирчин бөгөөд энэ нь түүний анхны ялалт юм
Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC-д тулалдаж буй Монгол Улсын цорын ганц тамирчин Д.Батгэрэл АНУ-ын Невада мужийн T-Mobile Arena-д хоёр дахь тулаанаа хийж, анхны ялалтаа авлаа. Манай тамирчин зүүн гараараа өрсөлдөгчийнхөө эрүүнд хүнд цохилт хийж, унагасан бөгөөд өрсөлдөгч Каннетти угсарсан хүчтэй дайралтыг нь хамгаалах гэж оролдсон боловч амжилт олсонгүй. Улмаар эхний үеийн гурав дахь минутад шүүгч тулааныг зогсоосон юм. Д.Батгэрэл Монголын MGL, MFC, олон улсын RUFF Baikal FC, Legend FC холбоонд хүч сорьж байсан туршлагатай тамирчин юм. Түүний өрсөлдөгч, Аргентины тамирчин Гвидо Каннеттигийн хувьд мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийснээс найм ялж, дөрвөн удаа ялагдал хүлээж байсан бөгөөд UFC холбооны зургаа дахь тулааныхаа эхний үед ийнхүү ялагдлаа. Д.Батгэрэл өмнө нь Хятад улсад зохиогдсон UFC fight night 157 тулаанд Өвөрмонголын тамирчин Алтанхилд 29:27 гэсэн харьцаагаар ялагдаж байв. Хэдийгээр анхны тулаандаа ялагдсан боловч тус тулаан тухайн өдрийн шилдэг тулаанаар шалгарч хоёр тамирчныг тус бүр 50,000 ам.доллараар шагнаж байсан юм. Мэргэжлийн дэвжээнд 20 тулаан хийснээс дэлхийн чансааны найман тэмцээнд тулалдаж зургаад нь ялалт байгуулсан тэрбээр Team Tungaa болон One team клубт харьяалагддаг бөгөөд МУГТ Ж.Нарантунгалагийн шавь. Нэмж сонирхуулахад тэрбээр, эрх зүйч мэргэжилтэй аж. 
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ