Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Баатарсайхан: Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд өмгөөлөгч нарыг оролцуулаагүй гэх асуудлаар гомдол гаргасан


"Зариг.мн" сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 4 жил 9 сар хорих анхан шатны шүүхийн шийдвэр гарч, таслан сэрглийлэх арга хэмжээ авсан. Иймд шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хурлын талаар өнөөдөр /2024.09.23/ мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Б.Баатарсайхан, "Өнгөрсөн долдугаар сарын 19-ний өдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4 жил 9 сарын хорих ял оногдуулсан. Өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан мэт мэдэгдлийг өнгөрсөн долдугаар сард шүүхээс гаргасан байдаг. Н.Өнөрцэцэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, гурван өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох байсан. Тухайн үед миний оролцох хоёр шүүх хурал давхацсан байсан.
Нэгдүгээрт, шүүхээс надад сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлын талаар албан ёсны мэдээллийг ирүүлээгүй. Миний хувьд Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд оролцох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Сүүлийн үед өмгөөлөгч нар аливаа нэг чиглэлээр мэргэшиж, өмгөөлдөг онцлогтой болсон. Гэтэл шүүх бүрэлдэхүүн нэг өмгөөлөгч байгаа учраас өмгөөлөгчийн шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Улмаар Н.Өнөрцэцэг болон шүүх хуралдаанд орсон нэг өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзсэн. Ийнхүү татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшилдог хуулийн зохицуулалттай. Гэтэл хойшлоогүй. Иймд өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх асуудлаар бид холбогдох газарт гомдол гаргасан. Мөн наймдугаар сарын 29-ний өдөр давж заалдах шатны гомдлоо гаргасан байгаа" гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ