Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банкны” гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10:00 цагт товлогдсон. Урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор 6, яллагдагч 58, Иргэний хариуцагч 4, өмгөөлөгч 15, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14, нийт 98 оролцогч болон ажиглагчаар 15 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч нар оролцож эхэлсэн юм.
Гэвч нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 13:30 цаг хүртэл завсарлаад байна.