Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ өөрийн холбоотой хүмүүсийг удирдаж, "Тавантолгой" ХК-иас завшсан мөнгөө Капитрон банкаар угаасан байж болзошгүй байгаа аж


"Нүүрсний" хэрэгт холбоотой нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаад байгаа билээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, Ажнай корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ.
Түүнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь яллагдагчаар татаад байгаа. 
"Тавантолгой" ХК-ийн  51 хувийг Өмнөговь аймаг,  16.9 хувийг "Шандас импекс" ХХК, 19.7 хувийг "Ажнай корпораци" ХХК, үлдсэн 12.4 хувийг гадаадын 23 орны хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.
Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь "Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг давуу байдлаа ашиглан тус компанийн удирдлагын багийг өөрийн холбоотой хүмүүсээр бүрдүүлж, улмаар хууль бусаар олсон мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж. 
Тодруулбал,тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр Л.Бадраа, ТУЗ-ийн гишүүнээр “Тавантолгой транс” ХК-ийн захирал Д.Дагвадорж, ерөнхий инженерээр З.Эрдэнэбаяр, санхүү эрхэлсэн дэд захирлаар Ө.Мөнхтайван, хүний нөөцөөр В.Сайнбилэг, нярваар Э.Угтахцэцэг, борлуулалтын албаны даргаар С.Содбаатар, гүйцэтгэх захирлаар Р.Сэддорж нарыг томилжээ. Энэ ч утгаараа нэр бүхий хүмүүсийг удирдан зохион байгуулж, хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж, "Тавантолгой" ХК-д их хэмжээний хохирол учруулсан аж. Харин тэрбээр ийнхүү хууль бусаар олсон мөнгөн хөрөнгөө өөрийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж. Тус банк Д.Бат-Эрдэнийн 100 хувийн өмч юм. Хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 
Тодотговол "Тавантолгой" ХК нь арилжааны банкнуудад төгрөгийн болон валютын данстай боловч ихэнх мөнгөө "Капитрон" банканд байршуулж, тус банкаар гүйлгээ хийдэг байжээ. Нөгөөтээгүүр тус банк нь 2019-2020 онд Монголбанкны хяналт шалгалтаар "өөрийн хөрөнгийн дутагдалтай" гэж үнэлэгдэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээж байсан аж. Гэтэл уг асуудал тэгсхийгээд намжсан нь дээрх мөнгөөр хөрөнгө оруулалт хийж банкаа эрсэдлээс сэргийлж, авч үлдсэн байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна. Хөрөнгө завшсан хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь ийнхүү өөрийн холбоотой хүмүүсийг удирдан зохион байгуулж, Тавантолгой ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэгдэж буй учир дээрх хүмүүсээс нэр бүхий хүнтэй нь уулзахыг хориглоод байгаа ажээ.
https://isee.mn/n/46726
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ