Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өвөрхангайн Есөн-Зүйлд 7 см зузаан цасан бүрхүүл тогтжээ


Цаг уурын мэдээгээр өнөө өнөө өглөө 08:00 цагийн байдлаар Завхан, Баянхонгор аймгийн ихэнх, Хөвсгөл, Өвөрхангайн зарим газраар цас орж байна. 08:40 цагийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар салхи 15-16 метр хурдтай салхилж байна. 
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын мэдээгээр Завхан, Ховд, Архангай, Өвөрхангай, Хэнтийн зарим газраар 0-7 см зузаан цас тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Есөн-Зүйлд 7 см, Ховдын Чандманьд 4 см, бусад хэсгээр 0-3 см цас оржээ. 
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-17 мм бороо, нойтон цас, цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Ховдын Чандманьд 17 мм, Өвөрхангайн Бат-Өлзийд 11 мм, Есөн-Зүйлд 9 мм, Хэнтийн Дадалд 10 мм, Баян-Адрагад 9.2 мм, бусад нутгаар 0-8 мм бороо, нойтон цас, цас оров.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+7 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутгаар +8…+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25…+31 градус, бусад нутгаар +16…+24 градус дулаан байв. 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар -2 хүйтнээс +3 градус дулаан хонов.
Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секүндэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар түр зур секундэд 16-18 метр хүрч ширүүслээ. 

 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ