Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увсын Сагил суманд хамгийн их буюу 47.0 см цасан бүрхүүл тогтжээ


2024 оны 02 дугаар сарын 12-ны 08 цагаас 2024 оны 02 дугаар сарын 19-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм мэдээ хүргэе.
Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн баруун өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Сагилд 47.0 см, Түргэн, Хяргасд 44.0см, Баян-Өлгийн Булганд 41.0см, Увсын Малчин, Баруунтуруунд 39.0см, Зүүнговьд 36.0см, Улаангомд 35.0см, Увсын Давст, Сүхбаатарын Түмэнцогтод 33.0см, Төв аймгийн Борнуурт 32.0см, бусад хэсгээр 0.0-30.0см цасан бүрхүүл тогтсон байна.
 
Хур тунадас: 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-12.0 мм, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-5.0 мм, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-0.7 мм, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар 0.1-0.9 мм, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-17.0 мм, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-6.0 мм, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0.0-1.0 мм цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүнээс 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Баян-Өлгийн Булганд 21.1 мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэн болон дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-15 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-13 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байв. Хугацааны сүүлчээр эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-30 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэн болон дунд үеэр хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-17 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байсан бол хугацааны сүүлчээр эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-46 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 32-38 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-20 хэм, бусад нутгаар 22-28 хэм хүйтэн байв.
Cалхи:  14, 18-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 13-нд Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 21-26 метр, зарим үед секундэд 32-34 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурсан байна.
Улаанбаатар хот орчмоор:
Хур тунадас:  12,13-нд 0.0 мм ялимгүй цас, 17-нд 3.0-5.0 мм цас орсон. Бусад хугацаанд цас ороогүй. Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хугацааны эхэн болон дунд үеэр хүйтний эрч суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-23 хэм, бусад хэсгээр 14-19 хэм, өдөртөө 1-8 хэм, хугацааны сүүлчээр хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 43-45 хэм, бусад хэсгээр 32-34 хэм, 22-24 хэм хүйтэн байв.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ