Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Олимпийн тамирчныг найз залуу нь шатаасан хэрэг гарчээ


Угандагийн марафон гүйлтийн тамирчин, 2024 оны олимпийн марафонд 44 дүгээр байр эзэлсэн Ребекка Чептегейг найз залуу нь шатаах гэж оролдсон хэрэг гарчээ. Тодруулбал, Кени улсын баруун хэсэгт орших Транс Нзое муж дахь гэртээ байж байх үед нь найз залуу нь Ребекка руу бензин цацаж, гал шидсэн байна. Ребекка одоо эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд бүх биеийнх нь 75 хувь түлэгджээ. Түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж Кенийн "The Star" сонин мэдээлэв.
Транс Нзоя мужийн цагдаагийн командлагч Жеремиа оле Косиом Даваа гаригт Ребеккагийн найз залуу Диксон Ндиемаг саатуулсан гэв. Элдорет хотын Мой сургалтын эмнэлэгт Ребекка түлэнхийн эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Ребекка 2022 оны арванхоёрдугаар сард болсон Абу Дабигийн марафонд 2.22.47-оор хувийн дээд амжилтаа үзүүлснээр олимпод орох эрхээ авч байжээ. Тэрбээр 2023 оны дэлхийн аваргад 14 дүгээр байр эзэлж байсан.
Эх сурвалж: SKY NEWS
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ