Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Т.Аюурсайхан: Нүүрсний хулгайд холбогдсон Б.Ганхуяг миний найз гэдэг нь үнэн...


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайтай асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.
 
Тэрээр: "Нүүрсний хулгайг шалгах түр хороо боломжоороо л ажиллаж байх шиг байна. Хуулийн байгууллагууд ч өргөн хүрээний хяналт шалгалт хийж байна. Гэхдээ энэ бүхний хажуугаар маш их бохир улс төр явж байна. Янз бүрээр бие биенийгээ ярьж байна, цоллож байна. Хэрвээ бид үүнд анхаарахгүй бол жинхэнэ асуудлууд нь саармагжина шүү. Хүмүүс нь зугтааж байна, ул мөрөө баллаж байна. Хэн нэгэн хамааралгүй хүмүүст нэр, хоч өгч байна, үүндээ маш их мөнгө цацаж байна. Яахав, Ш.Раднаасэд гишүүн бол "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар ажиллаж байсан хүнийг би танихгүй, энэ бол Т.Аюурсайхантай холбоотой хүн шүү дээ гэж л хэлсэн. Найз нөхөд гэдэг маань үнэн л дээ. Гэхдээ найз нөхдийн харилцаатай байлаа гээд заавал ч үгүй тийшээ эрх ашгаа чихсэн байх албагүй шүү дээ. " гэлээ.
 
С.Сарнай
https://www.sonin.mn/news/enews/135239
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ