Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Хулгай бүр МАН-ын цагаан байрыг зааж байна"


Ардчилсан намаас цаг үеийн мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хандан 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн гэмт хэрэг буюу  “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 
 
АН-ын ЕНБДарга И.Мөнхжаргал "Алтан гадас одон хойт зүгийг заадах шиг нүүрсний хулгай Засгийн газар луу заах боллоо. Улсын прокуророос нүүрстэй холбоотой 38 хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл хийсэн. Үүний 35 нь МАН-ын Засаг барьж байхад гарсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Ж.Ганбат ТУЗ-д нь хоёр удаа томилогдон ажиллаж байгаа. Энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын ажлыг шалгаад "сайн байна" гээд дүгнээд явж байсан хүн. Нийлж хулгайн хэргийг шалгаж чадаагүй байж БЭТ болоод өөрөө өөрийгөө шалгах гээд явж байгаа нь хэр зохистой вэ? Нүүрсний хулгай оффтейк гэрээ бүгд энэ Засгийн газрын үед хийгдсэн.  “Эрдэнэс Тавантолгой” ХК Засгийн газраас өгсөн чиглэлүүдийн дагуу том гэрээг хийдэг. Нүүрсний хулгайч гэдэг нь МАН-ын Засгийн газарт байна. Энэ зүг рүү бүгд харах ёстой. Засгийн газраа УИХ нь дуудаж ирээд шалгаж ярих цаг болсон. Гишүүд, жолооч, хувийн ААН-үүдийн нэрийг зарлаж, цоллоод байхаа боль" гэлээ.
 
Ардчилсан намын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Бат-Од "2016 оноос хойш МАН хоёр удаа сонгуульд ялалт байгуулж, засаглаж байгаа. Энэ хугацааны 44 их наядын нүүрсний хулгай буюу луйвар нь илэрч байна. Хоёр жилийн улсын төсвийг идчихсэн байна. Иймээс иргэн бүрийн 1072 хувьцаа эзэмшдэг компанийн гэрээг нууцад авч, хулгай хийх боломжийг хэн олгов, хэдэн гэрээ нууцад гэрээ авсан бэ? Ил болгоогүй гэрээгээ яагаад ил болгохгүй байна вэ? Хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй гэрээг нууцад авсан бэ гэх асуултад хариулт авахаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.  Хулгай бүр МАН-ын цагаан байрыг зааж байна. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын нүд чих орохгүйгээр хулгай хийгдэх боломжгүй.  Иргэдийн 20 хоног хийсэн жагсаалын шаардлагыг бид үргэлжлүүлэн шаардах болно" гэлээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ