Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНСУ-ын 20-30 насныхан эцэг эх байхаас илүү тансаг амьдралд ач холбогдол өгч байна


Өмнөд Солонгос төрөлтийнхөө огцом бууралтыг зогсоохоор хичээж байгаа энэ үед бодлого боловсруулагчид 20-30 насны олон хүн эцэг эх байх нь загварлаг хувцас, тансаг зоогийн газраас илүү хөрөнгө оруулалт гэдгийг итгүүлэхэд хэцүү байна.
Азийн дөрөв дэх том эдийн засагтай улс олон жилийн  турш урамшуулал, тэтгэмж олгож байгаа ч төрөлтийн хямралыг зохицуулж чадаагүй тул хүн ам зүйн сорилтыг зохицуулах шинэ яам ажиллуулахаар төлөвлөж буй. Өмнөд Солонгост  өнгөрсөн онд төрөлтийн түвшин доод цэгт хүрсэн. Социологичдын үзэж байгаагаар 20-30 насны солонгосчууд амьдралын чөлөөт хэв маягийг нэн тэргүүнд тавьдагаас гадна  бусад орны үе тэнгийнхнээсээ илүү их мөнгө зарцуулж, бага хэмнэлт хийдэг байна.  БНСУ-ын 20-30 насныхны хадгаламж таван жилийн өмнө 29.4 хувь байсан бол эхний улиралд 28.5 хувь болж буурчээ. Харин  бусад бүх насны хүмүүсийн хадгаламжийн түвшин мөн хугацаанд өссөн болохыг Төв банкны мэдээллээс харж болно.
Үүний зэрэгцээ 20-30 насны хүмүүс их дэлгүүр, дээд зэрэглэлийн зочид буудлуудад хамгийн их мөнгө зарцуулдаг бол тэдний аялалын зардал сүүлийн гурван жилд 33.3 хувиас 40.1 хувьд хүрч өссөн байна.
 Эх сурвалж: Reuters.com
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ