Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Telegram" сүлжээний захирал Павел Дуровт хилийн хориг тавилаа


Өнгөрсөн долоо хоногт Парисын онгоцны буудлаас саатуулагдсан  Павел Дуровыг зохион байгуулалттай гэмт хэрэгт буруутган, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн болохыг Францын прокурор мэдээлжээ. 
Нийгмийн сүлжээний "Telegram" компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Дуровыг тус сүлжээгээр дамжин явагдаж буй хүүхдийн порнограф, мансууруулах бодисын наймаа, зохион байгуулалттай мөнгө угаах зэрэг хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд хангалттай арга хэмжээ аваагүй гэх шалтгаанаар баривчилсан юм.
Одоогоор Дуровыг цагдан хориогүй ч шүүхээс түүнд таван сая евро төлж, долоо хоногт хоёр удаа мэдүүлэг өгөн Францын нутаг дэвсгэрээс гарахгүй байх нөхцөлтэй батлан даалтад гаргах санал тавьжээ.
Павел Дуров болон Telegram компанийн зүгээс энэ талаар олон нийтэд ямар ч тайлбар хийгээгүй байна. Харин түүний өмгөөлөгч Давид-Оливье Камински Telegram нь Европын холбооны дүрэм аливаа зохицуулалтыг бүх талаараа дагаж мөрддөг тул үйлчлүүлэгч нь өөрт нь шууд болон шууд бусаар хамааралгүй гэмт хэрэгт холбогдуулах нь утгагүй хэрэг хэмээжээ. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ