Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Бат-Эрдэнэ: Бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулаад явах хүсэлтэй


АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тус дэд хороо өнөөдөр хуралдаж байна. Үүнтэй холбогдуулан Д.Бат-Эрдэнэ гишүүн байр сууриа илэрхийллээ.
 Тэрээр "Намайг зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэж буруутгаж байгаа. "Тавантолгой" ХК-ийн ногдол ашгаас 15 тэрбум төгрөг завшсан байна. Үүнийгээ зохион байгуулалттай бүлгээр дамжуулан хийсэн байна гэсэн. Би мөрдөн байцаах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Надаас гурван удаа мэдүүлэг авсан. Дуудсан цаг хугацаанд нь очсон. Цаашдаа Өмнөговь аймгийнхаа иргэдийг төлөөлөөд, хууль шүүхийн байгууллагын шаардлагыг нь биелүүлээд шалгуулаад явна гэж бодож байгаа" 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ