Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аялагч, иргэдийг Улаанбурханы голомтот бүс рүү зорчихгүй байхыг зөвлөж байна


Улаанбурхан өвчний тархалттай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-ны байдлаар Баян-Өлгий аймаг улаанбурханы найман тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 12 болсон байна.
Сэжигтэй тохиолдлын тоо өсч байгаа учир шат, шатны бүх эрүүл мэндийн байгууллагуудад тандалтын багийг ажиллуулж эхэлжээ.
Улаанбурхан халдварт өвчин Баян-Өлгий аймагт голомтлон нэмэгдэж байгаа учир тус аймаг руу хоёр дахь удаагаа зөвлөн туслах багийг явуулсан талаар эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус аймагт бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлуудыг 86 хувьтай вакцинжуулжээ. Одоогоор Улаанбурханы товлолын вакцинд хамрагдаагүй 1500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай нярайн судалгааг гаргасан байна.
Мөн ЭМЯ-наас онцолсон нэг зүйл бол Баян-Өлгий аймгаас болон баруун аймгуудаас орж ирж байгаа хилийн шалган нэвтрүүлэх байрууд, Алтай таван богд руу явж байгаа аялагчдад зөвлөмж агч байгаа. Халдварын голомтот бүс рүү иргэд аль болох зорчихгүй байх нь зүйтэй гэсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ