Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст хоёр их наяд төгрөг болж, 2023 оны мөн үеэс 12 хувь буурав


Нийт зээлийн өрийн үлдэгдэл долдугаар сарын эцэст 33.5 их наяд болж, өмнөх жилийн мөн үеэс 32 хувиар өссөн байна.  Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 5.8 их наяд, хувийн байгууллагынх 2.1 их наядаар нэмэгдсэн нь нөлөөлжээ. 
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн
  • 90.3 хувь нь хэвийн
  • 3.9 хувь нь анхаарал хандуулах
  • 5.9 хувь нь чанаргүй зээл байна. 
Чанаргүй зээлийн 73 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь хувийн салбарын аж ахуйн нэгжийнх байгаа юм. 
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 39 хувиар өссөн бол анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.7 хувиар, чанаргүй зээл хоёр их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан хэмээн Үндэсний Статистикийн Хорооноос танилцууллаа.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ