Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Банк бус санхүүгийн байгууллагаас 2.8 сая иргэн зээл авчээ

 
Санхүүгийн салбарын 2020 оны жилийн эцсийн тойм мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр  танилцууллаа. 
Өнөөдрийн байдлаар 532 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн хөрөнгийн хэмжээ хоёр их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 16 хувиар өсчээ.
Харин банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөгт хүрсэн  байна. Үүний 85.2 хувийг иргэдийн зээл, 14.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлжээ.  Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 1.9 дахин нэмэгдэж 788 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэ өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ