Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Египетийн тамирчин 26 настай Нада Хафез долоон сартай хөл хүнд байхдаа олимпод оролцов


Египетийн туялзуур сэлэмчин Нада Хафез долоон сартай жирэмсэн байхдаа Парисын олимпод оролцлоо.
Өдгөө 26 настай тэрбээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний тулаандаа ялалт байгуулсан ч шөвгийн 16-д ялагдал хүлээсэн юм. Тэрбээр энэ талаараа өөрийн инстаграм хаягтаа үлдээсэн бөгөөд, "Энд хоёр биш, гурван тоглогч байгаа. Би болон миний өрсөлдөгч, мөн хараахан мэндлээгүй байгаа бяцхан үр минь" гэжээ. - Холбоос дээр дарахад түүний инстаграм хаяг руу шилжих юм.
Хафез гурав дахь олимпдоо оролцож буй нь энэ юм.
Тэрбээр АНУ-ын Элизабет Тартаковскийг 15:13-аар хожиж, БНСУ-ын Жон Хаёнд 15:7-оор ялагдсан.
"Хүүхэд бид хоёр бие махбодийн болон сэтгэл санааны хувьд маш их бэрхшээлтэй тулгарсан" гэж тэр мөн хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ