Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Парис 2024: Христын шашинтнуудаас уучлалт хүслээ


"Парис-2024"-ийг зохион байгуулах хороо нээлтийн арга хэмжээний үеэр Леонардо да Винчигийн "Сүүлчийн оройн зоог" зургийг "drag queens", трансжендер загвар өмсөгчдөөр дүрсэлсэндээ уучлалт хүсчээ. Мөн Грекийн дарсны бурхныг хэт тохиромжгүй байдлаар гаргасандаа католик шашинтнууд болон христийн бусад бүлгүүдээс уучлалт хүссэн байна.  Сена мөрний эрэг дагуу болсон арга хэмжээний үеэр библийн дүр зураглалыг элэглэсэн явдал нь христийн шашинтуудын дургүйцлийг хүргэсэн юм.
Зохион байгуулагчдын хороо албан ёсны "X" хуудас дээрээ "Хүн хоорондын хүчирхийллийн утга учиргүй байдлын талаарх ойлголтыг өөрчлөх зорилготой байсан" гэж тайлбарлажээ. "Парис 2024"-ийн хэвлэлийн төлөөлөгч Энн Декампс хэлэхдээ, "Ямар нэгэн шашны бүлгийг үл хүндэтгэж, доромжлох гэсэн санаа байгаагүй. Нээлтийн ёслолын үеэр олон нийтийн хүлцэнгүй байдлыг магтан сайшаах гэж оролдсон христэд итгэгч нарын бухимдлыг төрүүлсэндээ уучлалт хүсч байна" гэжээ.
Франц улсын хувьд католик шашны өв, уламжлал баялаг ч гэлээ эртнээс ард иргэд нь шүтлэггүй байхыг илүүд үздэг байжээ. Тус улсад аливаа шашныг доромжлох, шоглох нь хуулийн дагуу олгогдсон байдаг бөгөөд үгээ хэлэх эрх чөлөөнд хамаарагддаг. Олимпийн хорооноос гаргасан мэдэгдлийг магтан сайшааж, шашин шүтлэгийг заавал уламжлалт байдлаар дүрслэх ёсгүй гэж зарим хүмүүс үзсэн байна.
Эх сурвалж: GUARDIAN
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ