Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 100 жилийн ойд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам өчигдөр /2024.07.18/ боллоо.
Тус баяр наадамд хүчит 64 бөх барилдаж, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Алдар спорт хорооны бөх Аймгийн Арслан Х.Наранбаяр үзүүрлэлээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Алдар спорт хорооны бөх Улсын Начин Ч.Баянмөнх, Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан Хайрхан дэвжээний бөх Аймгийн Хурц Арслан М.Төрбат нар шөвгөрсөн юм.
Сонирхуулахад, Улсын арслан Б.Орхонбаярын хувьд Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлээд байгаа билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ