Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Богд, Чигэстэй гол дээр дахин гүүр барина

Богд, Чигэстэй гол дээгүүр төмөр бетон гүүр барих шав тавилаа. Тус гүүрийг улсын төсвийн 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд 1,5 км буюу 290 метр төмөр бетонон гүүр юм. Гүүрийн барилгын ажлыг "ЗМЗ" ХХК гүйцэтгэх бөгөөд 2026 онд ашиглалтад хүлээлгэн өгөх юм. "ЗМЗ" компани нь 20 гаруй жилийн хугацаанд 5000 гаруй зам гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн туршлагатай. Богд, Чигэстэй голын дээгүүр хоёр тусдаа нийт 290 метрийн урттай гүүрийг 30 гаруй техник хэрэгсэл, 14 инженер техникийн ажилтантайгаар барина. Түүнчлэн орон нутгаас нэмж ажиллах хүч авна. Завхан аймгийн төв Улиастай сум Богд, Чигэстэй гэсэн хоёр голын дунд оршдог онцлогтой. Эдгээр голууд дээрх одоо ашиглаж байгаа нэг гүүр нь улирлын чанартай автомашины түгжрэл байнга үүсч зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг. Гүүр нэмж барих талаар иргэд санал хүсэлтээ байнга хэлдэг байсан нь одоо ажил хэрэг болох гэж байна.  

Улиастайн гурван багийн хороололруу зорчихын тулд заавал дээрх хоёр голын гүүрээр гардаг. Мөн Өлзийт багийн нутаг дэвсгэрт Жишиг хороолол буюу орон сууцны шинэ хороолол баригдаж байгаатай холбоотой стандарт хангасан гүүр барих нэн шаардлагатай байгаа юм.
Эдгээр голууд дээр нэмж, шинээр тавьж байгаа энэ гүүрийн ажил нь орон нутагт томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж ажлын байрыг нэмж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ