Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.НОМТОЙБАЯР: Ямар ч тохиолдолд "Үндэсний эвсэл"-ээ толгойлж сонгуульд оролцоно

 
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

            Тэрбээр "Намайг нэр дэвших эрхээс хасах шийдвэр гаргасантай холбогдуулан Нийслэлийн захиргааны давж заалдах шатны шүүхэд миний бие нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу 10 минутын дараа шүүх хуралдах гэж байна. Өнөөдөр нэхэмжлэлтэй шүүхийн өмнө зогсож байгаа минь 2019 оноос эхлэлтэй. Тухайн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад гаргасан тогтоол шийдвэрийг илтэд хууль зөрчин буруутай гэж үзсэн мөртлөө миний өмнөх болон дараа гарсан сайдуудын яг адилхан тогтоолыг хуульд нийцэж байна гэж үзэж байх жишээтэй. Үүнээс үүдэн намайг хорьсон. УИХ-ын 2020 оны сонгуульд бие даагчаар бүртгэгдсэний маргааш яллагдагчаар хорьж байсан. Үүнтэй мөн л агаар нэг байдлаар цагдаагийн зөрүүтэй гарсан хуульд нийцэхгүй тодорхойлолтыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргасан. Харин Хүний эрхийн үндэсний комисс нягтлан шалгаж үзээд хэвлэлийн хурал хийснийг сонслоо. Үндэсний эрхийн үндэсний комиссоос цагдаагийн тодорхойлолт хоорондоо зөрүүтэй байна гэсэн. Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо шаардсанаар миний бие өөрийн харьяалагдах Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас тодорхойлолт авахад Н.Номтойбаяр авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй гэсэн шийдвэрийг гаргасан. Дараа нь Цагдаагийн ерөнхий газраас авлигын асуудалд огт хамааралгүй асуудлыг хамааралтай мэтээр бичиг өгснөөр Сонгуулийн ерөнхий хорооноос намайг хасах шийдвэр гаргасан. Шүүх хурал эцсийн дүндээ хэрхэхийг харья" гэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ